Монголын ардчилсан холбооны дэд даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг томилжээ

2022-10-05 10:13:00

Ардчилсан нам өнөөдрийг хүртэл хагаралтай хэвээр. Хоёр жилийн хугацаанд нэгдэх асуудлыг ярьсан ч цэгцэрсэнгүй. 

Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын удирддаг Монголын ардчилсан холбооны дэд дарга нарыг томилсон байна. 

Тодруулбал, Монголын Ардчилсан Холбооны удирдлагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор чиглэл тус бүрийг хариуцсан дэд дарга нар МоАХ-ны дүрмийн 3.1.1, 3.1.2, 6.19.6 заалтын дагуу томилогджээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус холбооны улс төрийн бодлого, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд даргаар, П.Нүрзэд иргэний нийгэм, олон нийт хариуцсан дэд даргаар, Г.Төгөлдөр нийслэлийн хөгжлийн асуудал хариуцсан дэд даргаар, Б.Болор-Эрдэнэ төсөл хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан дэд даргаар, Б.Төрсүлд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дэд даргаар, С.Гал-Эрдэнэ Хөдөө, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан дэд даргаар, Б.Аминаа эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан дэд даргаар тус тус ажиллахаар болсон байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас нэр дэвшиж гишүүнээр сонгогдсон ч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН, МАН-тай нэгдсэнээр намаасаа гарч Ардчилсан намд орсон. Мөн АН-ын даргад нэр дэвшүүлж байсан удаатай. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.