“Дарханы арьс ширний цогцолбор” төслийг ГАЦААСАН албан тушаалтнуудыг шүүхэд өгчээ
2022-10-03 17:09:00
Монголд хийж бүтээх гэсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зарим улс төрчид хувийн ашиг сонирхлоор гацаадаг, зогсоодог байдал ил далд байсаар байна. Тухайлбал, 10 саяар тоологдох хог дээр хаягддаг малын арьсыг боловсруулах хүчин чадалтай “Дарханы арьс ширний цогцолбор” төслийн ажлыг яг ийм гажуудсан байдлаар зогсоочихоод байгаа.
Тус төслийг хэрэгжүүлж буй компанийн зүгээс хэд хоногийн өмнө ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нарыг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгчээ.
Тэгвэл уг асуудлаар ДАШЦ компани Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хүлээн авч, хэрэг үүсгэсэн байна.
Уг нэхэмжлэлд “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор” төслийн бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн болон шугам сүлжээ болон барилгын ажлууд Хөгжлийн банкны зээл болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлээд явсан ч ХХААХҮЯ болон холбогдох албан тушаалтнуудын хүнд суртлаас үүдэн гацаж, их хэмжээний хохирол учирсан.Цаашлаад Засгийн газрын тогтоолыг ноцтой зөрчиж, хэрэгжүүлээгүйгээс дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил 2021 оноос зогсонги байдалд орж, төсөлд зарцуулсан Хөгжлийн банкны зээл болон туслан гүйцэтгэгч хувийн аж ахуй нэгжүүдийн 40 гаруй тэрбум төгрөг ямар ч эдийн засгийн эргэлтэнд орох боломжгүйгээр царцаасан. Үүнтэй зэрэгцэн уг төсөлд зарцуулахаар Хөгжлийн банкнаас зээлсэн зээлийн хүү өдөр, өдрөөр явж хүнд байдалд оруулсан” тухай дурджээ.



.jpg)
Улмаар Засгийн газрын 185 болон 234 дугээр тогтоолыг биелүүлэх болон Бодлогын гэрээг дүгнэж, төслийн ажлыг цаашид үргэлжлүүлэх талаар ХХААХҮЯ руу олон удаа хүсэлт хүргүүлсэн ч ямар хариу өгөөгүй байна.
Тиймээс Захиргааны Ерөнхий хууль болон холбогдох хуулиудын хэрэгжилтын хүрээнд ”Бодлогын гэрээг дугнэх болон тайлбар авах тухай” хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах хүсэлт гаргажээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлсэн хоёр этгээдийг Хятадаас албадан авчирлаа
Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байна
"Power Expo"-г зохион байгуулагч Б.Жигмэддорж гэж хэн бэ?
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболдыг Тариаланчдын холбооны тэргүүнээр сонгон томилсон байна.
Сонгон шалгаруулалт зарласнаас удалгүй П. Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилсон нь үнэн үү?
Монгол Улсаас анх удаа “Asian "Motorsport Event Excellence Award" шагналыг хүртжээ
Гарьд магнайн Удвалыг одоо цагт авчирсан Задлаагүй захиан Мядаг
Ахмадын тэтгэвэр арилжааны банкуудын ашиг олох хэрэгсэл биш
Айлын гэрийн доороос булаг ундарч хашаа нь усанд автжээ