Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

2026-01-26 10:08:00

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.19-2026.01.25/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 122 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Нийт дуудлагын 111 нь обьектын гал түймэр, 2 нь газар хөдлөлт, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. ​​​​​​


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.