Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулахаар болжээ

2022-09-30 14:21:00

Өчигдөр буюу 9 дүгээр сарын 29-ний 14:00цагт Архангай аймгийн ИТХ-ын хуралдааныг товлосон байна. Гэвч АН-ын бүлэг хуралд орж ирээгүй учраас хуралдааныг хойшлуулаад байсан юм. 

Тэгвэл өнгөрсөн шөнийн 02:15 минутад ИТХ-ын хуралдаан 100 хувийн ирцтэйгээр эхэлсэн байна. Уг хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр товлосон ч нэмэлтээр аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож, огцруулах асуудлыг АН-ын хэсэг төлөөлөгчид хуралдаанд оруулжээ. 

Засаг даргыг огцруулах асуудлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж, М.Батжаргалыг огцруулах тухай хүсэлтийг Монгол улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.