ЗӨВЛӨГӨӨ: Цагаан гаа хэрэглэхийн ашиг тус

2022-09-30 10:29:00

Цагаан гаа бол маш үнэ цэнтэй үндэс бөгөөд дэлхийн ихэнх орнуудад эмчилгээний зориулалтаар ашиглагддаг. Ялангуяа хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой эмгэгийг цагаан гаа гайхалтай анагаадаг байна. Үүнээс гадна жирэмсний хордлогын үед цагаан гаа хэрэглэх нь дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгийг арилгахад тусалдаг гэнэ. Цагаан гааг Энэтхэг, Ямайка, Индонези болон дэлхийн бусад орнуудад тарьж ургуулдаг бөгөөд үндэст ургамлын тоонд багтдаг аж. Ингээд цагаан гааг хэрэглэхийн тустай талуудыг танд хүргэе.

Цагаан гаа хэрэглэхийн ашиг тус

1. Хоол боловсруулах эрхтний асуудлыг шийдвэрлэнэ

Цагаан гаа нь хоол боловсруулах эрхтний асуудлыг шийдвэрлэх фенолын нэгдлээр баялаг бүтээгдэхүүн юм. Уг ургамал цөс ялгаралтыг сайжруулж, бодисын солилцоог түргэсгэснээр хоол амархан шингэдэг.  Хэрвээ та ходоодны хүчил ихтэй, цээж хорсдог бол цагаан гааны шүүс нь энэ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэнэ.

2. Дотор муухай оргихоос сэргийлнэ

Хорт хавдрын эмчилгээ, антибиотик ихээр хэрэглэх, жирэмсний хордлогын үед дотор муухайрах нь элбэг тохиолддог бөгөөд цагаан гааны цай энэ асуудлыг шийдвэрлэхэд тусална. Та усанд хэдэн зүсэм цагаан гаа хийгээд сайн гэгч нь буцалгаж дараа нь цай бэлдээрэй.

3. Зүрхэнд тустай

Цагаан гаа цус бүлэгнэхээс сэргийлдэг учир төрөл бүрийн зүрхний өвчлөлөөс хамгаалдаг. Тиймээс цагаан гааг тогтмол хүнсэндээ хэрэглэснээр таны цусны даралт хэвийн түвшнээ хадгалж, зүрх тань өтгөрсөн цус дамжуулахын тулд хэт их ачаалах шаардлагагүй болно.

4. Дархлааны системийг сайжруулна

Төрөл бүрийн ханиад, халдвараас сэргийлэхийн тулд дархлаа сайтай байх хэрэгтэй бөгөөд үүнд цагаан гаа танд тусална. Үүнээс гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Хэрвээ таны дархлаа муудаж, тогтмол ханиад хүрч байвал өдөр тутамдаа цагаан гаа хэрэглэж заншаарай.

5. Нянгийн эсрэг үйлчилгээтэй

Анагаах ухааны судалгаагаар цагаан гаа нь нянгийн эсрэг үйлчилгээтэй болох нь батлагдсан. Төрөл бүрийн нян нь гүйлгэх, хоол боловсруулах эрхтнийг гэмтээх, тууралт үүсгэх, гар, амны өвчин үүсгэдэг. Энэ бүх төрлийн өвчлөлөөс сэргийлэхийн тулд цагаан гааг хүнсэндээ хэрэглээрэй.

6. Хавдартай тэмцэхэд тусална

Миннесотагийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар цагаан гааг өдөр бүр хэрэглэх нь хавдрын эсийн үржлийг удаашруулдаг болох нь тогтоогджээ. Ялангуяа өндгөвчний хавдартай хүмүүст цагаан гаа сайн үйлчилдэг болохыг Мичиганы их сургуулийн эрдэмтэд баталсан байна.

7. Хүчтэй өвчин намдаагч

Цагаан гаа хүчтэй өвчин намдаах үйлчилгээтэй учир нуруу өвдөх, булчин өвдөх, үе мөч өвдөх зэрэгт хэрэглэхэд тохиромжтой. Өвчин намдаах зорилгоор цагаан гаатай цайг өдөрт хэд хэдэн удаа уух хэрэгтэй. Үүний тулд буцалсан усанд цагаан гаа нэмж 15 минутын турш буцалгаад дараа нь хэрэглэнэ. Үрэвслийн гаралтай төрөл бүрийн өвчнийг намдаадаг байна. 

8. Чихрийн шижин өвчний хүндрэлээс сэргийлнэ

Цагаан гаа хэрэглэх нь инсулины ялгарлыг нэмэгдүүлдэг учир чихрийн шижин өвчин болон түүний хүндрэлийг эмчлэхэд тусална.

Цагаан гаа нь дараах эрдсээр баялаг байдаг. Үүнд:

Хүнсний эслэг – 2 гр

Уураг – 1,82 гр

Сахар – 1,7 гр

Натри – 13 мг

В6 амин дэм – 0,16 мг

Кальци – 16 мг

Төмөр – 0,6 мг

С амин дэм – 5 мг

Кали – 415 мг;

Магни – 43 мг;

Фосфор – 34 мг;

Цайр– 0,34 мг;

Рибофлавин – 0,034 мг;

Үүнээс харахад цагаан гаа нь гал тогоонд зайлшгүй байх шаардлагатай бүтээгдэхүүний нэг болох нь тогтоогдож байна. Цагаан гааг та хүссэнээрээ хэрэглэж болно. Жишээлбэл: түүхийгээр нь идэх, хатааж идэх, цайнд нэмэх гэх мэт.

Карри сүмс хийхэд үрсэн цагаан гаа нэмж болно. Коктейл хийхэд зүсэм цагаан гаа нэмэх боломжтой. Жижиглэсэн эсвэл хэрчсэн цагаан гааг буцалсан усанд хийж, цагаан гааны цай хийгээрэй.

Анхаар: Хэдийгээр цагаан гаа маш олон ашиг тустай ч биеийн онцлогоос хамаарч тунг тааруулах шаардлагатай гэдгийг мартаж болохгүй.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.