Сургууль, цэцэрлэгийн ойролцоох хүнсний дэлгүүрүүд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарж байжээ

2022-09-14 10:38:00

Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын хүнсний худалдааны газруудад есдүгээр сарын 5-9-ний хооронд хяналт шалгалт хийжээ. Тодруулбал 530 худалдааны газар, сүлжээ дэлгүүр, ТҮЦ-д шалгалт хийсэн байна. 

Шалгалтаар 294 зөрчил илрүүлэн 215 буюу 73 хувийг арилгууллаа. Илэрсэн зөрчлийн 36.9 хувь нь хаяг шошгын шаардлага хангаагүй, жижиглэн савласан газрын хаяг, он, сар, өдөр, цаг, минутыг бичээгүй, шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлэн, албан шаардлага хүргүүлэн ажилласан байна.

Мөн хадгалалтын горим алдагдсан, хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.