Уулчин Х.Бумхишиг нь III зэргийн хөлдөлттэй гэх урьдчилсан мэдээ байна

2022-09-13 13:17:00

Памирын нуруунд ганцаарчилсан авиралт хийж яваад 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөсний улмаас гацаад байсан уулчин Х.Бумхишигийг найм хоногийн дараа эсэн мэнд буулгажээ.

Түүнийг МУҮХ-ны аврах ажиллагаа хариуцсан С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нар аварчээ. Уулын ойр хавьд байсан бүх бааз бууж өндөрт ажиллах аврагч байгаагүй тул Монгол залуус нэгнээ аврахаар Кыргызстан улсыг зорьж, 4 хоног тасралтгүй зүтгэсний эцэст үүргээ амжилттай биелүүлжээ. Аврах ажиллагаанд явах зардлыг МУҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, "Жаргалант" уулчдын клуб, "Цэгц" клуб болон бусад хандив дэмжлэгээр бүрдүүлсэн байна.

Памирын нурууны ноён оргил 7134 м өндөрт оршдог аж.

Тэгвэл Уулчдын үндэсний холбооноос "Киргиз улсад ганцаарчилсан авиралт хийж байгаад эрсдэлд ороод байсан залуу уулчныг амжилттай буулган одоо Оше хотод ирээд байна. Гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэсэн урьдчилсан мэдээ байгаа ч удахгүй нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж Монгол руу шууд нисэх боломжтой эсэхийг магадлуулснаар нөхцөл байдал шийдэгдэхээр байна" гэж мэдээлжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.