Баруун аймгуудад ядуурлын түвшин өндөр хэвээр байна
2022-09-13 11:22:00
“Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт-2020”, “Ядуурлын дүр төрх 2020” тайлангийн үр дүнг танилцуулах үеэр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа "Ядуурал ба тэгш бус байдал" сэдвээр илтгэл тавилаа.
Сүүлийн судалгаагаар улсын хэмжээнд ядуурлын түвшин 27.8 байна. 2018-2020 онд ядуурлын түвшний өөрчлөлт хамгийн бага байсан. Гэвч 2020 онд ковид-19 цар тахал гарснаар явдуурал буурах явцыг удаашруулсан байна. Хэрэв цар тахал гараагүй байсан бол ядуурал 3.5 хувиар буурах боломжтой байсан гэх үр дүн гарчээ.
“Ядуурлын дүр төрх” тайланд аймгуудын ядуурлын түвшинг тооцоолон гаргасан байна. Уул уурхай хөгжсөн аймгууд дээр ядуурал харьцангуй бага. Харин баруун аймгуудад ядуурлын түвшин өндөр хэвээр байна. 2020 он гантай жил байсан учраас гантай аймгуудад ядуурлын түвшин нэмэгджээ. Ядуурлыг хүн амын тоогоор харахад 2014 хүртэл ядуурлын түвшин дорвитой буурч байгаад 2016 оноос ядуурал эдийн засалтаа дагаж буурахгүй маш бага бууралттай болсон. 2010-2014 онд ядуурлын түвшин 17 нэгж хувиар буурчээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.