Л.Энх-Амгалан: Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн асуудалд цэг тавьсан

2022-09-12 13:41:00

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орос 3 дугаар сургуультай холбоотой асуудалд цэг тавьсан гэж мэдээллээ. 

Тэрбээр, "Нэг зүйлийг хатуу хэлье. Өнөөдрийн байдлаар Орос 3 дугаар сургууль 100 хувь Монгол улсын өмчлөлд байгаа. Сургуулийн үйл ажиллагааны 84 хувийг эцэг эхийн зардал, 16 хувийг Монголын татвар төлөгчдийн мөнгөөр явуулдаг. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Ийм учраас  Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрийг гадаадын аль нэг этгээд байр сууриа илэрхийлэх нь хуулиар хориотой зүйл" гэв. 

Түүнчлэн Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал асан Ж.Соронзон Монгол улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Хамт олноо өдөөн хатгаж, сургуулийнхаа дотоод групп дээр долоо хоног бүр багш нар, эцэг эхчүүд жагсаал цуглаан гаргах, зохион байгуулах үйл ажиллагааг хийж байсан гэх мэдээлэл ирсэн учраас олон нийтэд ил болгосон гэдгийг тэрбээр мөн мэдээллээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.