СОНИРХОЛТОЙ: Гарынхаа тусламжтай өдөрт 5000 еврогийн орлого олдог бүсгүй

2022-09-08 14:35:00

Нина Тейлор (Nina Taylor) бол 20 жилийн туршлагатай, хамгийн өндрөөр үнэлэгддэг моделиудын нэг боловч та түүний царайг бараг л мэдэхгүй болов уу. Учир нь түүний ажлын гол багаж нь гар бөгөөд тэрээр гарынхаа тусламжтайгаар өдөрт 5000 еврогийн цалин авдаг байна.  Та түүнийг ямар ажил хийдэг гэж бодож байна?

Гарынхаа тусламжтай өдөрт 5000 еврогийн орлого олдог бүсгүй

Нина Тейлор загварын ертөнцөд 20 орчим жилийн турш ажиллаж байгаа бөгөөд “Chanel”, “Tom Ford”, “Fairy Liquid”, “Charlotte Tilbury” болон “Fendi” зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаад зогсохгүй Женнифер Лоуренс, Скарлет Йоханссон, Хайди Клум болон Деми Мур гэх мэт алдартнуудын гарын орлон тоглогч болсон байна.

Нинагийн хэлж байгаагаар, түүний ажлын хамгийн таатай зүйл нь хэн ч түүний царайг мэдэхгүйд оршино. Энэ төрлийн зураг авалтыг хийхэд төдийлөн урт хугацаа шаардагдахгүй учир Нина өдөрт өөр өөр байгууллагын 3-4 сурталчилгааны зураг авалтад оролцож амждаг бөгөөд өдөрт хамгийн ихдээ 7000 еврогийн орлого олж чаддаг аж. Үнэхээр хүн бүрийн мөрөөддөг ажил биш гэж үү? Ердөө л гар оролцуулсан сурталчилгааны зураг авалтад оролцсоноор бүсгүй ийнхүү их хэмжээний орлогыг нэг өдөрт л олж чаддаг байна.

Мэдээж гарын модель болохын тулд төгс гартай байх шаардлагатай. Жишээлбэл: тэгш хуруу, нэгэн жигд өнгө, сорвигүй байх гэх мэт. Тиймээс Нина тогтмол гараа арчилдаг бөгөөд гарыг нь гэмтээх, бохирдуулах магадлалтай бүхий л үйлдлийг хийхээс татгалздаг байна. Учир нь түүний орлогын эх үүсвэр гар нь шүү дээ.

Нина өөрийн ажлын багаж, орлогын эх үүсвэр болох гараа 2,5 сая доллароор даатгуулсан байна. Нинагийн хөл нь мөн гар шигээ сайхан гэнэ. Тиймээс ч тэр гутал, хөл сурталчилсан сурталчилгаанд багагүй тоглодог байна.

Түүний гар яг л Кейт Мосс шиг алдартай тул гартаа заавал анхаарал хандуулах хэрэгтэй.

Харин бүсгүйн гадаад төрхийг та түүний хувийн цахим хуудаснаас эсвэл ажил мэргэжлийг нь танилцуулсан мэдээллээс харах боломжтой.  

Нинагийн гар болон хөл орсон сурталчилгааны гэрэл зургууд:

 

 

Зураг авалт ихэнхдээ дараах байдлаар өрнөдөг.

20 жилийн хугацаанд Нина маш олон алдартнуудтай хамтран ажиллаж байсан ч Бенедикт Камбербэтчетэй хийсэн зураг авалт нь хэзээ ч мартагдашгүй байсан гэнэ. Бенедикт төрөл бүрийн нүүрний хувирал гаргаж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх ёстой байсан бол Нина түүний нүүрийг өөрийн гараар барих ёстой байжээ. “Би өөрийнхөө гарыг огт хараагүй бөгөөд зөвхөн түүний нүүрний хувирлыг л харж байсан” хэмээн Нина хэлсэн байна.

Гарын моделийн ажил хийх нь ерөнхийдөө ийм байдлаар үргэлжилдэг аж.

Үүний үр дүнд:


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.