2022 оны шилдэг барилгын материал үйлдвэрлэгчээр “Эвт чулуу” ХХК шалгарчээ

2022-09-06 17:26:00

Барилгачдын өдөр жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногт болдог. Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын яам 2022 оны барилгын салбарын шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгарууллаа.

2022 оны шилдэг барилгын материал үйлдвэрлэгчээр “Эвт чулуу” ХХК шалгарсан байна.

“Эвт чулуу” ХХК нь 2006 онд барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагджээ. Тус компани нь бетон зуурмаг, хуурай хольц үйлдвэрлэдэг. "Чанарын менежментийн тогтолцоо  ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо   ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлж, барилгын салбарт чанартай бетон зуурмаг, хуурай хольцыг түргэн шуурхай нийлүүлж байна.

“Эвт чулуу” ХХК-ийн захирал Г.Баяржаргал “Манай компанийн ажилчид салбартаа олон жил ажилласан туршлагатай, чадварлаг хамт олон. Үүгээр ч зогсохгүй шинэ залуу боловсон хүчнийг дэмжин ажилладаг. Ажилчдынхаа хүчин чармайлт, хөдөлмөр зүтгэлийн ачаар энэхүү хүндэт шагналыг хүртэж байна.Цаашдаа эх орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, шинэ залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлж ажиллах зорилготой байна” хэмээн шагнал гардаж авах үеэрээ хэлсэн юм.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.