Амралтын өдрүүдэд ноцтой зам тээврийн ослын улмаас зургаан хүн амиа алджээ

2022-09-05 10:41:00

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний 7нь  нийслэлд, 6 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас 6 хүний амь хохирсноос нийслэлд 2, орон нутагт 4 бүртгэгджээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж,  5 хүн гэмтсэн, 2 хүний амь хохирсон
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн,

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 4 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүүхэд гэмтсэн байна.

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 151 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 92, орон нутагт 85 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.