Он гарснаас хойш 4577 иргэнд 410 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна 

2022-09-02 17:47:00

2022 он гарснаас хойш 4,577 иргэнд 410 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Үүнээс 224 тэрбум төгрөг нь Монголбанк, 184.6 тэрбум төгрөг нь арилжааны банкуудын эх үүсвэр байгааг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин танилцууллаа. 

Энэ нь өнгөрсөн 2021 оны мөн үетэй харьцуулахад санхүүжилт 52%, зээлд хамрагдсан иргэдийн тоо 49% буурсан үзүүлэлт боловч 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн өмнөх үетэй харьцуулахад буураагүй гэдгийг тэрбээр онцоллоо. 

2013-2020 он хүртэл ипотекийн зээлийн жилийн хүү 8% байсан бөгөөд нийт санхүүжилтийн 90 хувийг Монголбанк, 10 хувийг арилжааны банкууд гаргаж ирсэн бол 2020 оны аравдугаар сараас хүүг жилийн 6% болгосноос хойш Монголбанк 60, арилжааны банкууд эх үүсвэрийн 40 хувийг санхүүжүүлж байна.

Орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл одоогийн байдлаар 6 их наяд төгрөг байгаа бөгөөд Цар тахлын тухай хуулийн хүрээнд хүсэлт гаргасан зээлдэгчдийн эргэн төлөлт 2022 он дуустал хийгдэхгүй байгаа. Харин 2023 оны нэгдүгээр сараас орон сууцны зээлтэй иргэд зээлээ хуваарийн дагуу төлж эхлэх юм. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.