МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад яригдаж буй хүмүүс 

2022-08-30 10:59:00

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. Үүнтэй холбоотойгоор МАН-ын генсек хэн болох вэ гэдэг асуудал олны анхаарлыг ихээхэн татаад байгаа юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хэд хэдэн хүний нэрс яригдаж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга бол маш өндөр албан тушаал.

Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох хамгийн өндөр магадлалтай хүн нь одоогийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар гэж яригдаж байгаа юм. Түүний хувьд МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2020 оны сонгуульд намаа ялалт байгуулахад удирдаж оролцож байсан хүмүүсийн нэг.

Түүнчлэн улс төрийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыг мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох магадлалтай гэж яригдаж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Үүнээс гадна одоогийн МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатарын нэр ч яригдаж байна. Түүнчлэн ХНХ-ийн сайд А.Ариунзаяа сайдын суудлаас бууж, Ерөнхий нарийн бичгийн дарга болж магадгүй гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Түүний МАН-ын генсек болно гэх мэдээлэл өчигдрөөс цахим орчинд ч тараад байгаа юм.

МАН-ын дүрмийн дагуу намын Ерөнхий нарийн бичгийн даргыг Бага хурлаар чөлөөлж, томилдог.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.