Онцгой байдлын алба хаагчид сураггүй алга болсон, төөрсөн 25 иргэний амь насыг аварчээ

2022-08-17 09:17:00

Он гарсаар өнөөдрийн байдлаар Онцгой байдлын байгууллагад сураггүй алга болсон, төөрсөн 53 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 25 иргэний амь насыг аварч, аюулгүй байдлыг хангалаа.

Иймд аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой аялах, бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байж, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.