Чингис хаан музейг ирэх есдүгээр сарын 15-нд нээнэ 

2022-08-16 17:25:00

Чингис хаан музей байгуулах шийдвэр 2019 онд гарч, 2020 онд нь барилгын ажил эхлүүлсэн байдаг. Музейг энэ оны есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөсөн бөгөөд дэглэлтийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм байна. 

Үзмэрүүдийг байрлуулах, дэглэх, гэрлээ тохируулах, хамгаалалтын шилэн хоргуудыг суурилуулах зэрэг ажил музейд ид өрнөж байв. Уг музей дэх бүхий л зүйл стандартыг баримталсан байх ба гадаадын мэргэжилтнүүдээр зөвлүүлж байгаа юм. 

Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шинэлэг технологиудыг шингээснээрээ онцлогтой энэ музейд зочилсноор Монголын түүх, дэлхийн түүхэнд оруулсан монголчуудын хувь нэмрийн талаар бүхий л мэдээллийг авах боломжтойг сайд Ч.Номин онцолжээ. 

Одоогоор музейн дэглэлтийг 200 гаруй ажилтан хийж буй юм байна. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.