А.Отгонбаатар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруултал суулт зарлана гэв

2022-08-16 17:11:00

Өчигдөр ҮХЦ-ийн шийдвэрээр Засгийн газрын бүх сайд давхар дээлтэй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор "Үнэн ба Зөв" намын  дарга А.Отгонбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, ҮХЦ-ээс давхар дээлтэй холбоотой гаргасан шийдвэр нь түүхэнд хар гэж тэмдэглэж болохуйц байлаа. Мөн Үндсэн хуулиа Үндсэн хууль нь өөрөө зөрчсөн шийдвэр болж байна гэдгийг онцолж хэллээ. 

Түүнчлэн "Үнэн ба зөв" нам УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруултал суулт зарлана гэдгээ мэдэгдлээ. 

А.Отгонбаатар "Хэрэв үндсэн  хуулийн нэмэлт өөрчлөлтөө оруулж тогтолцооны өөрчлөлтөө хийхгүй бол Монгол яг энэ хэвээрээ 24 онтой золгоно. УИХ-ын гишүүд нь давхар дээлээ нөмрөөд сайд болоод тойргоо усалж,  мөнгөө цацаад 24 онд энэ 76 жижиг тойргийнхоо ард түмэнд аманд нь хахтал мөнгө өгөөд  луйврын сонгуулиараа эд нар ахиад л гараад ирнэ ингээд юу ч өөрчлөгдөхгүй" гэв. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.