Зах, худалдааны төвүүдэд төмсний үнэ буурч, 1125-2930 төгрөгөөр худалдаалагдаж байна гэв
2022-08-02 16:14:00
Шударга өрсөлдөөн, хэрэглэгччийн төлөө газраас төмсний үнэ буурч, хямдарсан талаар мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Монгол төмс
- Барс зах дээр бөөний үнэ кг нь 1125₮, жижиглэн кг нь 1500₮,
- Хүчит шонхор зах дээр кг нь 2000₮,
- Сансар сүлжээ дэлгүүрт кг нь 2930₮,
- Миний зах кг нь 2500₮, ИМарт-д кг нь 1580₮,
- Номинд кг нь 2499₮, Бөмбөгөр худалдааны төвд кг нь 2500₮,
- Бокс малл кг нь 2500₮-р тус тус худалдаалагдаж байна. Эрэлт нийлүүлэлтийн хуулиар ойрын хугацаанд дахин хямдрах төлөвтэй байна гэлээ.
Ирэх жил зоорины төмс дуусч, шинэ ургацын төмс гарах хүртэлх хугацаанд дахин хомсдол үүсгэхгүй байх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр ШӨХТГ-с бэлтгэж байна гэж мэдээллээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.