Яармагийн замыг наймдугаар сарын 22-ныг хүртэл хэсэгчлэн хаана  

2022-08-01 15:58:00

Нийслэлийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн дагуe замын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм. 

Тодруулбал, Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажил өнөөдрөөс энэ сарын 11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнд, наймдугаар сарын 11-нээс наймдугаар сарын 22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулан явган хүний нүхэн гарц байгуулах ажлыг хийх юм байна. 

Тиймээс иргэдийг  энэ хугацаанд тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцож, явганаар хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг холбогдох албанаас анхаарууллаа. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.