Усан парк барихаар эзэмшсэн газарт орон сууц барьж буй “M&G” констракшныг АТГ-аас шалгаж эхэлжээ

2022-08-01 15:39:00

2017 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ гол дагуу “Эм Энд Жи Констракшн” ХХК усан парк барих зориулалтаар 11.8 га газрыг эзэмших ашиглах эрхтэй болж, усан парк барих ажлыг зургадугаар сард эхлүүлнэ гэж мэдээлж байсан юм.

Гэвч “Эм Энд Жи Констракшн” ХХК нь тус газарт орон сууцны барилга барьж байгаа нь хууль зөрчиж, улмаар 2020 онд тухайн газрын зөвшөөрлийг худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалтаар эзэмших эрхтэй болсон нь хууль бус шийдвэрийг гаргуулахаар хахууль өгсөн байж болзошгүй гэж Туул голын сав газрын захиргаанаас үзжээ.

Тиймээс “Эм Энд Жи Констракшн” ХХК-ийг шалгуулахаар Туул голын сав газрын захиргаанаас долдугаар сарын 1-нд АТГ-т албан бичиг хүргүүлсэн байна.

Ингээд АТГ долдугаар сарын 06-нд албан бичгийг хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Албан бичигт Сэлбэ голын дагуу орон сууц, худалдаа үйлчилгээний барилга барьж буй, “Эм энд Жи констракшн” компани Усны тухай хуулийг зөрчсөн, авлига өгсөн байж болзошгүй тул шалгуулах хүсэлтээ илэрхийлжээ.

Авлигатай тэмцэх газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр энэ сарын 25-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.