ЭЕРЭГ: БНСУ-д эмчлүүлэх бүх зардлыг нь даан 23 настай залууг хөл дээр нь босгожээ

2022-07-29 10:17:00

Д.Баяржаргал нь 2019 онд автын осолд орж Монголд сүүж хадуулах, дунд чөмөг хадуулах, дотор эрхтний мэс засал зэрэг удаа дараа олон мэс засалд орж 3 жилийн турш эмчилгээ хийлгэсэн боловч монголд шийдэх боломжгүй мэс засал үлдээд байсан юм.

Түүнд шээсний сувгийн холбох мэс засал хийх боломжгүй хэмээсэн тул тэрээр гуурс зүүн амьдрахаас өөр аргагүй байсан байна. Харин энэ үед БНСУ-н Бундан Жэсэн эмнэлгийн урологийн эмч Сун Жон Хуан монголд очин ажиллах хүрээндээ түүнийг олж илрүүлэн бүрэн эмчлэх боломжтой хэмээн үзсэн байна.

Бундан Жэсэн нэгдсэн эмнэлэг, Соннам хотын захиргаа хамтран түүний эмчилгээ зардал, ирж буцах онгоцны зардал болон урсгал зардлыг бүрэн дааж эмчилгээ хийж өгөхөөр болжээ. Дамо байгууллагын тусламжтайгаар Д.Баяржаргал энэ сарын 6-нд Солонгос улсад очин 2 том мэс засалд орсон байна.

No description available.

Эхний мэс засал 8 цаг үргэлжлэн амжилттай хийгдсэн боловч Урологи мэс заслын дараа аарцагны хэсэгт өвдөлт ихтэй байна гэсний хүрээнд дурангийн шинжилгээ хийж үзсэн байна. Зургаас харахад өмнө нь монголд ослын гэмтлээс хугарсан ясыг хадсан хадаас хэдэн хэсэгт үений зөөлөн эд болон ясанд үрэвсэл үүсгэсэн байсан нь сэдрээд өвдөлт өгсөн нь тогтоогджээ.

Энэ хэвээрээ байвал цаашид хөдлөхөд хүндрэлтэй болох тул төлөвлөгдөөгүй байсан хоёрдахь мэс заслыг 4 цаг хийж гүйцэтгэсний эцэст амжилттай дуусгаж чаджээ. Одоогоор Д.Баяржаргалийн биеийн байдал маш сайн байгаа бөгөөд ийнхүү 3 жилийн дараа өөрөөрөө бие засах боломжтой болж бүрэн эдгэрээд байгаа юм.

No description available.

Энэ талаар Д.Баяржаргал "Ослын дараа надад цаашид хэрхэн амьдрах вэ гэдэг бодол төрдөг байсан. Сун Жуан Хуан эмч намайг эдгэрэх боломжтой үнэ төлбөргүй мэс засал хийж өгье гэхэд үнэхээр их баярлаж урам зориг орсон. Солонгос улсад мэс засалд орох боломжийг олгосон Дамогийн залуус болон Жэсэн эмнэлэг, Соннам дүүргийн захиргааны хамт олонд баярлалаа. Цаашид шамдан суралцаж мундаг боловсон хүчин болно" хэмээсэн юм.

Түүнийг эмчилсэн Сун Жон Хуан эмч: Анх өвчтөнг үзээд дөнгөж 23 настай залуу хүүхэд насаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэмээн амьдрана гэдэг үнэхээр харамсалтай санагдсан. Түүний урд маш их гэрэл гэгээтэй зам байна. Тэр амжилттай суралцан эх орондоо хэрэгтэй мундаг боловсон хүчин болох хэрэгтэй. Мөн найз охинтой ч болох хэрэгтэй. Тиймээс түүнд туслахыг хүссэн юм гэв.

Тэрээр энэ наймдугаар сарын эхээр эх орондоо ирэхээр болж байгаа юм. Цаашид Бундан Жэсэн эмнэлэг, Соннам дүүргийн захиргаа болон Дамо олон улсын эрүүл мэнд аялал жуулчлалын байгууллага хамтран монголд амьдралын түвшнээс доогуур амьдралтай, яаралтай мэс засалд орох хэрэгтэй иргэдэд хүрч ажиллахаар зорилт тавиад байгаа аж.

No description available.

No description available.

No description available.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.