Өчигдрийн байдлаар 299,168 даатгуулагчид 10 тэрбум төгрөгийн НДШ-ийг буцаан олгожээ

2022-07-26 13:47:00

Нийгмийн Даатгалын Шимтгэлийн буцаан олголт иргэдийн дансанд өчигдрөөс орж эхэллээ. 

“Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хууль”-ийн дагуу энэ оны тавдугаар сард нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 275,681 даатгуулагчийн 8.3 тэрбум төгрөгийг зургаадугаар сарын 25-нд буцаан олгосон байна. 

Харин өчигдөр буюу долдугаар сарын 25-ны өдрийн шилжүүлгээр 299’168 даатгуулагчид 10 тэрбум төгрөгийн шимтгэлийг буцаан олгожээ.

Өмнөх тавдугаар сард дансгүй, нэр данс зөрүүтэй шалтгаанаар буцаан олголт шилжигдээгүй 15,682 даатгуулагчаас 9140 даатгуулагчийн харилцагч банк дахь дансны  мэдээллийг бүрдүүлэн, мөн тавдугаар сарын шимтгэлээ зургаан сард төлсөн 47,526 даатгуулагчийн буцаан олголтыг долоодугаар сард нөхөн шилжүүллээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.