Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 79 хүнийг яллагдагчаар татсаны ДӨРӨВ нь УИХ-ын гишүүн байна

2022-07-26 13:31:00

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм. 

Одоогоор нийт 79 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. УИХ-ын нэр бүхий 4 гишүүнийг шалгаж байгаа.

Энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2,383,007,436,094 төгрөгөөр тооцогдож байна.

Мөрдөн байцаалтын явцад 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн 494,771,320,450.6 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, төрийн зөрчигдсөн эрх сэргээгдээд байна.

ЭХ СУРВАЛЖ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.