Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензин 26 хоногийн нөөцтэй байна
2022-07-26 11:18:00
Долдугаар сарын 21-ний өдрийн байдлаарх газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн мэдээллийг УУХҮЯ-наас танилцууллаа. Улсын хэмжээнд долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 133,531 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс
- А-80 автобензин 7,457 тонн буюу 45 хоног
- АИ-92 автобензин 41,247 тонн буюу 31 хоног
- АИ-95 автобензин 4,118 тонн буюу 31 хоног
- Дизель түлш 77,791 тонн буюу 28 хоног
- онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 61,205 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,362, АИ-92 24,812 тонн буюу 26 хоног, АИ-95 автобензин 2,474 тонн буюу 34 хоногийн, дизель түлш 29,775 тонн буюу 27 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Засгийн газраас шийдвэр гаргаж, хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх 10,000 тонн хүртэлх дизелийн түлшний үнийг литр тутамд нь 3,400 төгрөгт байлгахаар болсон.
Мөн хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууныг "Роснефть" компаниас он дуустал 830 ам.доллароор авч, шатахууны үнэ он дуустал тогтвортой байлгахаар болсон билээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.