СОНИРХОЛТОЙ: Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас татгалзжээ
2022-07-26 11:01:00
Хүчирхэг, сэтгэл татам Тор бодит амьдрал дээр ямархуу хүн байдаг талаар киноны хамтрагчид нь хуваалцсан байна. Тодруулбал, жүжигчин Натали Портман, Тесса Томпсон нар саяхан Их Британийн "Capital Breakfast with Roman Kemp" хэмээх радио нэвтрүүлэгт оролцох үеэрээ жүжигчин Крис Хемсвортын талаар ярьсан байна.
Тэрбээр "Thor: Love and Thunder" киноны үеэр Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зураг авалтад орохын өмнө махнаас татгалзсан гэнэ. Энэ талаар Натали Портман "Тэр бараг л хагас цаг тутамд махтай юм иддэг. Гэтэл бидний үнсэлцдэг хэсгийн зураг авалттай өдөр тэр мах идээгүй. Намайг цагаан хоолтон болохоор тэр шүү дээ" гэжээ.
Хэдийгээр жүжигчин Натали Портман олон жилийн турш цагаан хоолтон байсаар ирсэн хэдий ч зураг авалтын үеэр хамтран тоглогчоо мах идэхээ зогсоо хэмээн хэлж зүрхлээгүй аж. Гэсэн ч Крис Хемсворт түүнийг хүндлэн, ийм үйлдэл хийсэн нь Натали Портман гүн сэтгэгдэл үлдээжээ. Крис өлссөн үедээ ааштай болчихдог ч тэр нь эгдүүтэй байдаг хэмээн Портман нэмж хэлжээ.
Дашрамд дурдахад, хүчирхэг Торын бие галбирыг хадгалахын тулд Крис Хемсворт өдөрт 10 удаа хооллож, 4500 калори илчлэг авдаг гэж түүний дасгалжуулагч Лук Зокчи ярьсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.