Он дуустал АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй, тогтвортой байлгана
2022-07-21 09:39:00
Өчигдөр Засгийн газраас АИ-92 автобензиний үнийг тогтвортой байлгах шийдвэр гаргасан талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээллээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор ОХУ-ын Роснефть” компанитай хэлцэл хийж, энэ оны 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн АИ-92 автобензиний хилийн үнийг тонн тутамд 840 ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрсэн юм. Ингэснээр дөрөвдүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан АИ-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2390 төгрөг болгож тогтворжуулаад байна.
2022 оны долдугаар сард ОХУ-ын Роснефть” компанитай дахин хэлцэл хийж, энэ оны 12 дугаар сарыг дуустал АИ-92 автобензиний үнийг тонн тутамд 830 ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрсэн гэж салбарын сайд нь мэдээллээ. Ингэснээр 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг тонн тутамд 830 ам.доллар буюу 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 төгрөгөөр бууруулж, литр тутмыг 2390 төгрөгөөр он дуустал тогтвортой байлгах боломжтой болжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.