О.Хангай түрүү бөхийн шагналаараа ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасгийг тохижуулна

2022-07-13 20:26:00

Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам нартай, хуртай сайхан болж өнгөрлөө.

Энэ жилийн наадамд Улсын харцага О.Хангай уран мэх, хүч бяраа гайхуулан түмэн олноо баясгалаа. Тэрбээр арав давж Улсын шинэ аварга болсон.

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь улсын баяр наадмын албан ёсны түншээр 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд түрүү бөхийн бай шагналыг жил бүр уламжлал болгон гардуулсаар ирсэн билээ.

Дэлхий нийтийг цочроосон COVID-19 цар тахлын үеэр буюу сүүлийн хоёр жилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисстой хамтран Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төлөөлөл болгон Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд “Түрүү бөхийн нэрэмжит” Тоёота маркийн HIACE автомашиныг бэлэглэж байв.

Харин энэ удаад түрүү бөхийн нэрэмжит шагналаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулахаар болоод байгаа юм.

Тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсгийн 283.8 м.кв талбайг тохижуулах бөгөөд энэ талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон тохижуулахаар засварын ажлыг эхлүүлээд байна.

6rffo3_IMGL1624_x974.jpg

 

Хүлээлгийн хэсэг, хүүхэд саатуулах, хуурайлах хэсгүүдийг тусгайлан бэлтгэж буй бөгөөд ирж буй хүн бүрд зөөлөн дулаан уур амьсгал бүрдүүлэхээр зураг төслийг гаргажээ.

Баяр наадмын хамгийн сайхан нь эрийн гурван наадам. Эрийн гурван наадмаас монгол зон олны сэтгэл, нүдийг баясгадаг нь яах аргагүй хүчит бөх. Олон түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн энэ жилийн түрүү бөх О.Хангай өөрийн бай шагналыг хүүхэд багачуудын төлөө зориулж буйдаа тун талархалтай байгаа юм.

Улсын аварга О.Хангай “Юун түрүүнд энд хуран цугласан болон нийт монголын ард түмэндээ баяр наадмын мэндийг хүргэе. Төрийн их баяр цэнгэл наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулж байгаад баяртай байна” гэв. 
Үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү "Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ойн баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Наадамд залуу бөхчүүд өнгөлж, улсын аварга, арслан шинээр төрлөө. Тоёота Сэйлс Монголиа ХХК Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссын түнш болж ажилладаг. Энэ жилийн түрүү бөхийн бай шагналаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникийн засварыг хийж, Улсын аварга О.Хангайн нэрэмжит болгон тохижуулж, түрүү бөхийн мялаалгыг эхлүүлж байгаад талархалтай байна" хэмээлээ.

v2l1vu_IMGL1443_x974.jpg

Тоёота Сэйлс Монголиа ХХК-н Гүйцэтгэх захирал Ясүо Оүчи "Тоёота брэндээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхээр ажилладаг ба монголчуудын нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Тоёота зөвхөн аюулгүй автомашин нийлүүлэхээс гадна ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийн сайн сайхны төлөө хичээж ажиллаж байна. Бидний саналыг хүлээн авч хамтран ажиллахыг зөвшөөрсөнд маш их баярлалаа" гэлээ.

2n3pig_IMGL1527_x974.jpg

ЭХЭМҮТ-н Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ш.Алтантуяа "ЭХЭМҮТ нь улсын хэмжээнд эх болон хүүхдийн төрөлжсөн нарийн үйлчилгээг үзүүлдэг. Манай төвийн хүүхдийн амбулаторийн тасгийг тохижуулж байгаад маш их баяртай байна. Энэ амбулаториор өдөрт 1000-1400 хүүхэд, 4000-5000 эцэг эх үйлчлүүлдэг. Манай амбулаториор тусламж үйлчилгээ авахад зай талбай, хүлээлгийн суудал багатайн улмаас бухимдал их гардаг байсан. Харин энэ засварыг хийснээр хүлээлгийн танхимтай, сайхан орчинтой болж байна. Улмаар эцэг эх, хүүхдүүд тав тухтай үйлчлүүлэх боломжтой болно. Одоогоор барилгын явц 30-40 хувьтай байна. Наймдугаар сарын сүүлээр завсар бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна" хэмээв.

8n43sx_IMGL1593_x974.jpg

 

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ш.Алтантуяа

“Тоёота Мотор Корпорац” нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн ийн шийдвэрлэжээ. Тодруулбал, эрүүл мэндийг дэмжих тэр дундаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог бууруулах зэрэг зорилтуудад тулгуурлан улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлгийг сонгожээ.

Хүүхдийн амбулаторийн засварын ажил ид үргэлжилж буй бөгөөд 2022 оны 8 дугаар сарын сүүлээр хүлээлгэн өгөх юм.

“Тоёота Сэйлс Монголиа" компаниас хэрэгжүүлж буй ажлуудыг зохион байгуулах, олон нийтэд түгээх албан ёсны агентлагаар "Монгол Контент" ХХК ажиллаж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.