МҮИС-ийн удирдлагууд хууль бусаар барилга барьж ЭХЭМҮТ-ийн орж, гарах гарцыг таглажээ

2022-07-08 15:50:00

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ү.Амартүвшин Монголын үндэсний их сургуулийн удирдлагууд хууль бусаар барилга барьж, иргэдийн аюулгүй амьдрах эрхэд ноцтойгоор халдаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монголын үндэсний их сургуулийн удирдлагууд иргэдийг амьдрах орчин, нөхцөлгүй болтол зам талбайг хааж байна. ЭХЭМҮТ-ийн урд гарцыг хаачхаад хууль бусаар газрын зөвшөөрөл гаргуулаад барилгын суурь ухчихсан. Тэгээд зам дээр барилга барина гээд байна. Зөвшөөрлийг нь цуцалсан ч, хуулийн байгууллагад хандаад зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгочихдог. Энэ асуудалтай олон жил болж байгаа ч, ухсан нүхээ буцааж булахгүй байна. Хамгийн чухал нь ЭХЭМҮТ-ийн урд хаалгыг нээж өгөх хэрэгтэй байна. Эмнэлгийн байгууллага 3-4 гарцтай байх ёстой. Ийм стандарт бий. Гэтэл урд хаалгаа МҮИС-аар таглуулчхаад олон жил болж байна" гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.