Абэ Шинзог буудсан этгээдийг баривчилжээ

2022-07-08 13:57:00

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо Нара хотод үг хэлж байхдаа буудуулсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл түүнийг буудсан этгээдийг баривчилж буй зураг Японы сошиал медиагаар хурдтай тархаж байна. Цагдаагийн газраас мэдээлснээр сэжигтэн нь тус хотод амьдардаг 40 гаруй насны Тэцуя Ямагами гэх хүн байжээ. 

Нара хотод энэ ням гарагт Дээд танхимын сонгууль болох гэж байгаа бөгөөд Абэ Либерал ардчилсан намаас (LDP) нэр дэвшигчдийг дэмжин үг хэлж байхдаа халдлагад өртсөн байна. 

Абэгийн зүрх хэсэг хугацаанд зогссон ч анхан шатны тусламж үзүүлсний дараа ухаан орж, хариу үйлдэл үзүүлсэн гэх мэдээллийг хамгийн сүүлд өгөөд байна. Түүнийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.