Долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд сум, өрхийн эмнэлгүүд 10.00-15.00 цагт ажиллана

2022-07-08 13:57:00

Баяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд  сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүд  10.00-15.00 цагийн хооронд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж ажиллана. Өрхийн эрүүл мэндийн төв тус бүрд жижүүр эмч, сувилагч нар ажиллах ба товлосон болон төлөвлөгөөт тусламж үйлчилгээ үзүүлэхгүй юм. 

Хүүхдүүд болон хүмүүсийн шүд гэнэт өвддөг тул 2022 оны 7-р сарын 11-18-ны өдрүүдэд Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет ажиллана гэж албаныхан мэдээллээ. Харин Дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүдний кабинетууд өдөр бүр 10.00-15.00 цагт ажиллах юм. Яаралтай тусламжийн 103 төв 24 цагийн турш дуудлага, үйлчилгээгээ тасралтгүй үзүүлнэ гэлээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.