СОНИРХОЛТОЙ: Цэцэг, үр жимс ургах боломжтой БИО тамхины иш бүтээжээ

2022-07-07 15:01:00

Жил бүр дэлхий даяар 4.5 триллион тамхины иш хаягдаж буй нь дэлхийн хуванцар хог хаягдлын томоохон хувийг бүрдүүлж байна. Тамхины иш байгальд шингэн задрахад дор хаяж 15-200 жил шаардлагатай.

Энэхүү "цочром" судалгааг дуулсан Энэтхэгийн Рой, Прасад гэх эхнэр нөхөр хоёр "Кarma Tips" старт-ап компаниа нээн, үр үндэслэх боломжтой тамхины филтертэй ишийг зохион бүтээжээ. 

Тамхийг татаж дууссаны дараа ишнээс нь цоо эрүүл шинэхэн үр үндэслэн ургах бөгөөд төрөл бүрийн цэцэгс, жимс ногооны үр бүхий сонголттой гэнэ. Цаасан шүүлтүүрийг жимсний нухаш, ургамлын ханд, үрээр хийсэн тул илүү энгийн шүүлтүүрээс хэд дахин илүү давирхай, никотин шингээнэ. 

Компаний үүсгэн байгуулагчид "Филтер иш 100 хувь био задралд орох боломжтой. Хүмүүст тамхи татахгүй байхыг уриалахын зэрэгцээ татлаа ч байгальд ээлтэйгээр шийдэж болохыг харуулахыг хүссэн" гэжээ. 

Эх сурвалж: Happy Broadcast


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.