Японд агаарын хэм 47 хүрч халсан нь 1875 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна
2022-07-07 14:38:00
Японы 263 газарт хэт халж, урьд өмнө нь бүртгэгдээгүй халуун өдөр тохиожээ. Нийслэл Токио хотод агаарын хэм 40 хүрч халсан нь 1875 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт байжээ.
Исэсаки хотод сантехникийн ажил хийдэг Масаяа Маруяамагийн хэлснээр, барилгын талбайд өглөө 42 хэм, үдээс хойш 47 хэм хүрч халж байна гэжээ. Мөн тэрбээр "Өмнө нь ингэж халж байсныг харж байгаагүй учир айж байна" гэж ярьсан байна. Хэт халуун өдрүүдэд гадаа ажиллаж буй хүмүүс аргагүйн эрхэнд хүйтэн агаараар үлээдэг хүрэм өмсөж байгаа хэдий ч тэсэхэд хэцүү байгааг Маруяа онцолжээ.
Түүнчлэн хэт халалтаас болж агааржуулагчийн хэрэглээ ихэссэнээр цахилгаан эрчим хүчний ачаалал эрс нэмэгдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал 97 хувьд хүрээд байгаа аж. Японы засгийн газар цахилгаан төхөөрөмжүүдээ салгаж амраахыг уриалж байгаа хэдий ч хэт халуун цаг агаарын үед хэрхэх талаар тус улсын эрх баригчид дорвитой шийдэл хараахан гаргаагүй байна.
2018 онд Японд хэт халсанаас болж 22 мянган хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нас барсан хүмүүсийн дийлэнхийг өндөр настнууд эзэлж байжээ. Япончууд уг үйл явдал дахин давтагдах вий гэхээс санаа зовниж байна гэж BBC мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.