1200 алдарт уяач, 125 хурдан хүлгийн тухай өгүүлсэн “Морьтны түүхэнд хэн нь хэн бэ” ном уншигчдын хүртээл боллоо

2022-07-06 17:47:00

“Морьтны түүхэнд хэн нь хэн бэ” номын нээлт боллоо. Уг номын Монголын морин спорт уяачдын холбооны хүндэт ерөнхийлөгч М.Энхболд санаачлан бүтээсэн байна.

М.Энхболд “Монголын хурдан морь уяачдын морь уях эрдэм ухааныг нэгтгэж, залуу хойч үедээ ном бүтээж үлдээх юмсан гэсэн бодол тээж явдаг байсан. Ингээд нийт 1200 орчим улс, аймаг, нийслэлийн алдар цолтой уяачдын намтар түүх орсон, XX8 XXI зууныг дамжиж, улс, бүсийн наадамд  алдартай сайн уралдаж байсан 125 шахам морьдыг багтаасан” гэв.

Нэпко хэвлэлийн газар дэмжиж, хамтран бүтээсэн “Морьтны түүхэнд хэн нь хэн бэ” нэвтэрхий толь бол нийт уяачид, энэ чиглэлийн олон эвсэл холбоод, адуу сонирхогчид, нүүдлийн соёл судлаачид, морио дээдэлдэг мянга мянган хүний оролцоотой хамтын бүтээл юм.

“Морины түүхийг бичье гэвэл Монголчуудыг судал” гэсэн үг байдаг. Энэ нь тухайн номын үнэ цэнийг тодорхойлно хэмээн номыг санаачлагч М.Энхболд онцоллоо.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.