Жүжигчин Г.Эрдэнэбилэг Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртлээ

2022-07-06 15:25:00

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Шагнал хүртсэн эрхмүүдээс онцолбол жүжигчин Г.Эрдэнэбилэг Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртлээ.

Жүжигчин Г.Эрдэнэбилэг нь соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээж, 20 гаруй уран сайхны киног найруулсан  байна. Түүнчлэн тайзны урлагийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, нийслэл болон хөдөө орон нутгийн олон мянган иргэнд үйлчилсэн хөдөлмөр зүтгэл, Монголын кино, драмын урлагийг хөгжүүлэх үйлс болон олон улсын кино дэлгэцийн наадмуудаас нэр хүндтэй шагналуудыг удаа дараа хүртэж, эх орныхоо соёл урлагийг олон улсад сурталчлахад оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, энэхүү цолыг олгожээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.