ОХУ шататахууны үнийг 25% хямдруулж өгсөн ч АИ-92 литр тутамдаа 500-1000 төгрөг өсөхөөр байна

2022-07-05 15:45:00

Өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ 300-600 төгрөгөөр нэмэгдэнэ гэх мэдээлэл гараад байсан юм. Үүн дээр УУХҮЯ-наас тайлбар хийхдээ наадмын дараа шатахууны үнэ нэмэгдэж болзошгүй гэдгийг хэлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр Сангийн сайд Б:Жавхлангаас тодруулахад 

Сангийн сайд Б.Жавхлан "Дөрөвдүгээр сард баталсан хуулийн үр дүнд наадмын дараах үе хүртэл АИ-92 шатахууны үнийг тогтвортой барьж чадлаа. Уг хуулиар Засгийн газрын баталгааг шатахуун импортлогч тус бүрд гаргах боломж бүрдэж, дөрвөн сараар төлбөрөө урьдчилж төлөөд анх удаа ийм хугацаанд нөөцөө татаж чадсан.Дараагийн хэлэлцээр хуулийн боломжид тулгуурлан хийгдэж байгаа. Дахиад дөрвөн сараар авъя, үнээ хямдруулж өгөөч гэдэг санал тавьж байгаа. Шинэ хуулийн хүрээнд бидний тавьж чадах санал энэ. Оросоос ямар хариу ирэх нь тодорхойгүй байна. Үнэ гадаад зах зээл дээрээ нэлээд өссөн. 25% хямдруулж өглөө ч одоогийн үнээс АИ-92 литр тутамдаа 500-1,000 төгрөг дээгүүр байна. Дизель түлшийг бол бид хязгаарлаж барих боломжгүй. Өргөн хэрэглээн дээрээ зохицуулалт хийж байгаа. Дизелийн хэрэглээний 70% нь уул уурхайн салбарт, 5% нь өргөн хэрэглээнд хамаардаг. Үнэ нь ч гадна талд боломжийн байгаа. Харин ХАА-н салбарт 20% хамаардаг" гэх тайлбарыг өглөө. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.