СОНИН ХАЧИН: Сормуусны хэмжээтэй, дэлхийн хамгийн том нянг илрүүлжээ
2022-07-04 13:04:00
Өдийг хүртэл нийлмэл микроскопоор л харж болдог байсан нян бактерийн төрөл бүл нэмжээ. Хэмжээгээрээ хүний сормуусны хэртэй энэ нянг Карибын тэнгисийн Антиллес хэмээх жижигхэн арлаас илрүүлсэн бөгөөд thiomargarita magnifica гэж нэрлэжээ.
Ихэнх нян 2 микрометр буюу 0.002 мм урттай, зарим тохиолдолд 0.75 мм хүртэлх урттай байдаг. Харин thiomargarita magnifica нь 9 мм урттай аж.
Калифорнийн судалгааны лабораторийн далайн биологич Жан-Мари Волланд хэлэхдээ, “Энэ нянгийн хэмжээ хэр том гэдгийг Эверест уултай чацуу өндөр хүн олсонтой адилтгаж болох юм” гэжээ. Судалгааны урьдчилсан дүнгээр t. magnifica хоёр см хүртэл өсөх боломжтой нь тогтоогдсон бөгөөд үүнээс илүү томрохыг үгүйсгэхгүй байна.
T. magnifica нь ялзарч буй мангро модны мөчрөөс олдсон ба хүхэрлэг тунадастай хэсэгт амьдарч хүхрийн хүчлийг өөрчилж, эргэн тойрныхоо хүчилтөрөгчийг ашиглан сахар ялгаруулдаг аж. Мөн судлаачид нүүрстөрөгчийн давхар ислээр хооллодог байж магадгүй гэсэн байна.
“Нэг эстүүдийн ДНХ нь дотроо хөвж байдаг. Харин уг нянгийн ДНХ нь мембран байдаг уутанцартаа байна. Энэ нь хүний бие махбод аль эсвэл амьтан, ургамалд байдаг эсийн шинж учир бид ямар учиртай болохыг судлахаар зорино. Нянгийн хэмжээ томрох үзэгдэл - гигантизмын эхлэл байж ч магадгүй юм” хэмээн Волланд мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.