Хавдраар нас барсан найз Ц.Ганбаярынхаа гэгээн дурсгалд зориулж, жүжигчид ХСҮТ-д хавдарын аппарат хандивлав
2022-07-04 12:49:00
Монголчууд хорт хавдраар өвчлөх нь ихсэж бүр дэлхийд хавдраар тэргүүлж байгаа гэсэн албан ёсны мэдээлэл судалгаа бий. Тухайлбал, хожуу оношлогдсон хүнд эмчилгээ байдаггүй үхэл л хүлээж байдаг гэдгийг олон мянган хүн харуулаад хорвоогоос буцаж байна.
Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүүгийн хэлснээр өдөрт 10-20 хүн хавдраар нас барж байна. Тэгэхээр сард, жилд хэдэн хүн хорт хавдраар өөд болж байгаа тоо баримтыг харахад үнэхээр аймшигтай.
Тэгвэл өнөөдөр ХСҮТ-д 260 сая төгрөгийн үнэ өртөг бүхий хавдрын аппаратыг Big show”-ныхан хандивлаж өглөө. Тэд хэдхэн хоногийн өмнө хорт хавдраар нас барсан жүжигчин Ц.Ганбаагийнхаа гэгээн дурсгалд зориулж ийнхүү эрт илрүүлэг, эрт оношлох боломжтой аппаратыг бэлэглэж байна. Монголд нэг байдаг бол ийнхүү хоёр болж байгаа ажээ. Жүжигчдийн хэлж буйгаар "Найзын минь онош хожуу шатандаа орсон байсан. Ямар ч эмчилгээ байгаагүй, эмчилгээ нь оройтсон. Тийм учраас хүн бүр хөгшин залуу гэлтгүй хавдрын эрт илрүүлэгт орж, эрт эмчлүүлж эрүүл мэндээ боддог байгаарай" гэлээ. Хавдрын оношилгоо, эмчилгээг төрөөс 100 хувь гаргаж эмчлүүлж байгаа гэдгийг иргэд сайн мэддэг байх хэрэгтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.