Автомашины наадмын зөвшөөрөл 21000 төгрөгийн үнэтэй байна
2022-07-01 10:08:00
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралджээ.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын тасалбарын үнэ нь тухайн суудал сүүдрэвчтэй эсэхээс хамаараад 42,000, 52,500 төгрөг гэсэн хоёр өөр сонголттой байх талаар мэдээлсэн. Дээрх багцад долдугаар сарын 11, 12-ны өдрийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах бүхий л үзвэр, арга хэмжээний үнэ төлбөр багтжээ.
Харин автомашины зогсоолын зөвшөөрлийг улаан, хөх, ногоон гэсэн 3 төрлөөр ангилсан байна. Зөвшөөрлийг 21,000 төгрөг байхаар төлөвлөжээ.
Улаан болон хөх өнгийн зөвшөөрөл нь зөвхөн Хүй долоон худаг дахь автомашины зогсоолд хамаарах бол ногоон өнгийнх нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хүчинтэй.
Үзвэрийн болон автомашины зөвшөөрлийн тасалбарыг долдугаар сарын 1-ний 11.00 цагаас эхлэн зөвхөн enaadam.mn цахим хаягт бүртгүүлэн захиалж, худалдан авах боломжтой.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.