Наадмын тасалбарыг  долдугаар сарын 1-нээс 100 хувь цахимаар худалдаална

2022-06-30 10:40:00

Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болсон.

Үндэсний их баяр наадмын тасалбарыг www.enaadam.mn цахим сайтаар ирэх  долдугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхэлнэ. Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52 мянга 500, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулагдах юм. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм байна.

Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болох юм.

Харин гадаадын жуулчдын тухайд тасалбар авахдаа:

  • Албан бичиг
  • Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
  • Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах/

Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээж авах юм байна. Мөн наадмын билетийг борлуулахдаа Цахим хөгжлийн яамны санал болгосон "enaadam.mn"  гэх хаягаар худалдаалахаар туршилтаа хийж эхэлснийг мэдээлжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.