ЗГ-ын нөөц хөрөнгөөс 2 тэрбум орчим төгрөг гаргаж, ойн хөнөөлт шавьжтай тэмцэнэ

2022-06-30 10:34:00

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр төсвөөс 2 тэрбум төгрөг гаргаж, ойн шавьжтай тэмцэх шийдвэр гарсныг мэдээлсэн.

Тэрбээр, “Сум дундын ойн ангийг алслагдсан байдал, байршил, хүчин чадлаас нь шалтгаалан тодорхой хэмжээний хуваарилалтуудыг хийж байгаа. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймгийн Даланзадгад сумд байрлах ойн дундын ангийг хоёр хуваах шийдвэрийг гаргалаа. Үүнээс гадна ойн хөнөөлт шавьжтай холбоотой асуудлууд ихээр яригдаж байна. Өнөөдрийн байдлаар 737 мянган га газарт ойн хөнөөлт шавьж тархсан гэсэн судалгаа байгаа юм. Хамгийн өндөр буюу Хөвсгөл аймагт 327,480 га газарт ойн хөнөөлт шавьжийн голомт үүссэн байна. Тиймээс Засгийн газрын нөөц хөрөнгөөс 2 тэрбум орчим төгрөгийг яаралтай батлуулан, ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд зарцуулна” гэв.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.