"Эм үйлдвэрлэлийн зохистой дадал MP” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна
2022-06-29 10:24:00

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй "ЭМ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ GMP” сэдэвт сургалт энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Монгол улсад “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ыг хэрэгжүүлэх, үйлдвэрүүдийн түлхүүр ажилтан, эм биобэлдмэлийн улсын байцаагч нарт GMP-ийн суурь болон ахисан түвшний мэдлэг олгох, GMP-ийн хэрэгжилтийг сайжруулах зорилготой тус сургалтад АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн эрдэмтэн багш нар, Азийн хөгжлийн банкны 6652 төслийн төлөөлөгч, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчид, Эм, биобэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрийн эм зүйч, уламжлалт анагаах ухааны их эмч, биотехнологич, микробиологч, эм шинжлэгч, инженер, эмийн агентлагын зарим мэргэжилтнүүд оролцлоо.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндэсний эмийн үйлдвэрлэлд “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP)-ын шаардлагыг үе шаттайгаар нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” GMP хэрэгжилтийг чадавхжуулах, онол, практикийн арга зүй зөвлөгөө өгөх, үндэсний үйлдвэрлэгч байгууллагатай цаашдын үйл ажиллагааны харилцан уялдаа холбоог сайжруулах хэрэгцээ шаардлага тулгарч байгаа нь сургалт зохион байгуулах үндэс болж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.