Дорноговьд хоёр иргэн уурхайн агуулахаас тэсэлгээний материалыг хулгайлан бусдад худалдсан нь тогтоогджээ

2022-06-28 13:24:00

Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ны уурхайн тэсрэх материал хадгалдах агуулахаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд тэсэлгээний их хэмжээний материал хулгайд алдагдсан дуудлага мэдээлэл ирсний дагуу аймгийн цагдаагийн газраас хэргийн газарт шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Дээрхи хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр тус ХХК-д ажилтай “Ж”, “Б” нар нь ашиг олох зорилгоор үгсэн тохиролцон тэсэлгээний материалыг хулгайлан бусдад худалдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Иймд тэсэрч дэлбэрэх бодис үйл ажиллагаандаа ашигладаг ААНБ нь харуул хамгаалалтынхаа сонор сэрэмжийг дээшлүүлж аюултай тэсэрч дэлбэрэх бодис алдагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.