Говь-Алтай аймгийн Засаг дарга ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгожээ

2022-06-28 09:41:00

Говь-Алтай аймгийн удирдлагууд 12 дугаар ангиа төгсөж, Элсэлтийн Ерөнхий Шалгалтаа амжилттай өгсөн сурагчдыг Ардын дуу бүжгийн Алтай чуулгад өчигдөр хүлээн авч уулзан, баяр хүргэжээ.

Энэ үеэр ЭЕШ-аа амжилттай өгч 800 оноо авсан

  • Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн 12в ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ,
  • Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Болортуяа
  • Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Э.Дөлгөөн
  • Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Б.Даваажаргал нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлгээр шагнаж, урамшуулсан байна.

Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймаг ЭЕШ-ын дүнгээр 21 аймгаас сүүл мушгих болсон нь анхаарал хандуулах асуудал болоод байгаа юм. Тиймээс аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлд "Боловсролын чанарыг сайжруулах" төслийг нэн тэргүүнд тусгаж, багшийн урамшуулал, сургалтын хэрэглэгдэхүүн, суралцах орчинг сайжруулах чиглэлд дорвитой анхаарч, сургуулийн захирал, багш нар төдийгүй сумын Засаг дарга нарыг ч мөн үүрэгжүүлэн ажилласны үр дүнд Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр өнгөрсөн жил улсын хэмжээнд 19 дүгээрт орсон бол 2022 оны шалгалтын урьдчилсан дүнгээр 9-10 байр урагшилсан үзүүлэлттэй байна гэж Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.