Ч.Раднаабазар: Горхи, Тэрэлжийн бүсэд өдөрт 5-6 машин яваад ч хогийг ачиж дийлэхгүй байна

2022-06-27 17:18:00

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нөхцөл байдлын талаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Иргэдийг аялж, амьдрахад тав тухтай нөхцөлөөр хангахын тулд, төрийн үйлчилгээ хүргэхийн тулд хашаа, хайсыг буулгах шаардлагатай байна. Түймэр гарах, онцгой байдал үүслээ гэхэд машин явах орц, гарц байхгүй. Холбогдох байгууллагуудаас санал гарч, нэгдсэн төлөвлөгөө гаргана. Өдөрт 5-6 машин яваад ч хогийг ачиж дийлэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт голд боогдсон хоёр дуудлага ирсэн. Иргэдээ аврахын тулд машин гаргахаас аргагүй. Гэтэл Хэмнэлтийн хууль гарчихсан байхад зардлаа хэмнэсэнгүй гэдэг. Иргэдэд ойлгуулахыг  хичээдэг ч үл ойшоох хандлага гардаг. Хог хаясан хүнд торгууль тавьж болдоггүй, ямар байгууллага, хэн тавих нь тодорхойгүй. Үүнийг цэгцлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна” хэмээлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.