ТОДРУУЛГА: 17-24 насны хоёр иргэн блокон хананы нурангид дарагдаж амиа алджээ

2022-06-27 14:54:00

Өчигдөр Баянгол дүүрэг барилгын компанид туслах ажил хийж байсан хоёр иргэн блокон хананд дарагдаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа.

Тэрбээр, “Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 12:04 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шороо нурж хүн дарагдсан байна” гэх дуудлага ирсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад хувиараа барилгын туслахын ажил хийж байсан Архангай аймгийн харьяат 24 настай иргэн, Хөвсгөл аймгийн харьяат 17 настай иргэн барилгын суурийн ухсан нүхэнд байх блокон хананы нурангид дарагдан нас барсан. Хэргийг мөрдөн шалгаж байгаа” гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.