Ж. Ганбаатар 65 сая төгрөгөөр “Оргил” худалдааны төвөөсөө чихэр худалдан авч дүүргийнхээ иргэдэд тараажээ

2022-06-27 10:26:00

“Оргил”-ын хэмээн олон түмнээ нэршигдсэн Ж.Ганбаатар Баянголчуудын сонголтоор төрийн түшээ болж, УИХ-ын гишүүн гэсэн нэрийг зүүж хоёр дахь удаагаа сонгогдсон.  Ганзгын наймаанаас бизнесээ цэцэглүүлж, өдгөө Монголын баячуудын тоонд тэрбээр хэдийнээ багтсан.  Иргэд ч түүнийг ЖДҮ-гийн асуудлаас мултарч цагаадсан гэдгээр нь андахгүй байх. Тодруулбал ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар мултарч цагаадсан гишүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн Ж. Ганбаатарын нэр багтсан байдаг. УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдсон. Тэгвэл АТГ-аас ЖДҮ-г шалгах явцад тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн зарим УИХ-ын гишүүнтэй холбогдох хэргийг хаах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлсэн байна.  Энэ ч утгаараа  Ж. Ганбаатарын булхайг өнөөдөр Баянгол дүүргийн ЗДТГ-ын гадна тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд жагсаал зохион байгуулж байна. Тэд Ж.Ганбаатарын баруун гар гэгдэх дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцрохыг шаардаж байгаа юм. Ж.Ганбаатар гишүүн төрийн эрхийг хууль бусаар аваад зогсохгүй төрийн мөнгөөр дүүргийн удирдлагууд болох дарга нарыг Дувайд аялуулж, төсвийн мөнгийг үнэгүйдүүлж байгаа гэнэ.Баянгол дүүргийн төсвийн мөнгийг үнэгүйдүүлж байгаагийн хамгийн наад  захын жишээ нь тэрбээр төсвийн 65 сая төгрөгөөр “Оргил” худалдааны төвөөсөө чихэр худалдан авч дүүргийнхээ иргэдэд тараажээ. 

 

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.