Наадмын сорилго барилдаанд Б.Бат-Өлзий түрүүлж, Э.Оюунболд үзүүрлэжээ
2022-06-27 09:31:00
"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр боллоо.
Барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан-Хэнтийн аварга дэвжээний бөх, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв.
Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Аврагч СХ, "Степ Гоулд" ХХК, Бүрэн Дуулга ХХК, Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Алдар СХ, "Молор трейд" ХХК, "Вайт лэйк" ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын гарди М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар үлдэв. "Наадмын сорилго" барилдаанд барилдахаар бүртгүүлсэн Итали улсын иргэн Григорий "Замын түгжрэлд саатаад барилдааны цагаас хоцорсон" гэх шалтгаанаар амжиж ирээгүй болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээлэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.