Нэгдүгээр улиралд 3268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авсан байна

2022-06-24 18:31:00

НӨАТ-ын буцаан олголт ирэх сард иргэдийн дансанд орох юм. Хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

2022 оны нэгдүгээр улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9 хувь нь 20 мянга хүртэлх төгрөгийн, 0.3 хувь буюу 3268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авсан байна. 

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Харин сар болгон НӨАТ-ын сугалааны тохирол явуулдаг байсныг өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газраас зогсоосон. Гэхдээ энэ оны арванхоёрдугаар сард сугалааны дараагийн хувилбарыг танилцуулж, явуулахаар төлөвлөөд байгааг Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал мэдэгджээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.