МХЕГ-аас краныг хазгай, тэгш бус газар байрлуулсны улмаас осол гарсан байж болзошгүй гэв

2022-06-23 16:12:00

Барилгын кран унаж, 20 болон 36 настай хочр иргэн амиа алдсантай холбоотойгоор Мэргэжлийн хяалтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. 

Шалгалтын урьдчилсан дүнгээр зам, талбайгаа бэлдээгүй, хазгай, тэгш бус газар автокраныг байрлуулсны улмаас тухайн осол гарсан байж болзошгүй. Осол гарсан автокран нь хувь хүний эзэмшлийнх бөгөөд тухайн баригдаж байгаа барилга дээр гэрээгээр ашиглуулж байсан гэв. 

Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техник, өргөх механизмын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү мэдээлэхдээ Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд барьж байгаа "Номин Реалтор"-ын захиалга өгсөн барилгын талбайд гурван өргөгч төхөөрөмж байрлаж ажиллаж байсан. Бүгд Хятад улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд хоёр автокран, нэг цамхагт кран байсан. Цамхагт кран 70 метрийн урттай, дөрвөн тонны даацтай. Харин унасан автокраны хувьд улсын бүртгэлийн 2266 дугаартай, 50 тонны даацтай. Автокраныг ашиглахдаа зориулалтын зам, талбайг тэгшилж ашиглах ёстой байдаг. Шалгалтын урьдчилсан дүнгээр дээрх дүрмийн дагуу зам, талбайгаа бэлдээгүй, хазгай, тэгш бус газар автокраныг байрлуулсны улмаас тухайн осол гарсан байж болзошгүй гэв. 

 

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.