ЭЕШ-ын дүн онооны батламж хуудсыг ТҮЦ машинаас авах боломжтой

2022-06-23 15:29:00

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагт орон даяар эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат мэдээлэл хийлээ. 

Энэ жил 36253 шалгуулагч байгаагаас энэ жилийн төгсөгч 29200, үлдсэн 7000 гаруй нь өмнөх төгсөгчид байна.

Шалгуулагчдын дийлэнх нь 80 хувь англи хэл, нийгэм, математикийн хичээлээр шалгалт өгч байна. Нийт 49 шалгалтын байр, 2800 орчим багш, ажилтнууд, цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "Шалгалтын дараа байр бүрд шалгалтын дүн тухайн өдрөө гарах ба нэгдсэн жагсаалтыг БҮТ-ийн eec.mn сайтад олон нийтэд нээлттэй мэдээлнэ. ЭЕШ-ыг зургаадугаар сарын 23-26-ны хооронд авах ба 28-ны өдрөөс эхлэн цахимаар батламж хуудсаа шууд хэвлэн авах боломжтой. Мөн ТҮЦ машинаас дүн онооны батламж хуудсаа хэвлэн авч болно" гэв. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.